Турк Шар гааны үндэс-Turmeric 50 гр

12'000 

Шар гааны үндэс-Turmeric

Энэхүү үндэс нь цагаан гааны овгийн уртааш ургадаг олон наст ургамал юм. Шар гааны ургамлын үндэслэг ишний бүтэц нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, эм хамгаалах, сэтгэл гутралын эсрэг, өөх-тосны хэмжээг бууруулах биед хуримтлагдсан хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг үйлдэлтэй. Мөн витамин С , витамин E ээс тав дахин илүү хүчтэй хамгаалах үйлчилгээтэй байдаг. Шар гааны үндэс төмөр, манган, калийн агууламж өндөртэй, витамин В6 болон илчлэгийн үндсэн үүсвэр болдог.

Хавдрын эсрэг үйлдэлтэй: Шар гааны үндэс нь хөхний булчирхайг даавар хамааралт өвчний хэлбэрүүдээс хамгаалах үйлдэлтэй бөгөөд хөхний булчирхайн хавдрын эстрогены рецепторгүй эсэд апоптоз үүсгэх чадвартай. Мөн хавдрын эсэд нөлөөлөхөөс гадна хавдрын түргэн өсөлтийг нөхцөлдүүлэгч митохондрийг гэмтээж эсийн өөрийгөө устгах үйл явцыг дэмждэг. NF-KB хэмээгдэх үрэвслийн медиатор цитокины үйлдлийг сулруулж бүдүүн гэдсэнд полип (ургацаг) үүсэх процессыг удаашруулна. Энэ үед шар гааны үндэс нь хавдрын эсийн өсөлтийг зогсоож юуны түрүүнд хавдар үүсэхээс сэргийлнэ. Cancer stem cell – хавдрын үүдэл эсийг устгах чадвартай. CSC /Cancer stem cell/-ийн нөхөн төлжилтөнд сөргөөр нөлөөлөх, хавдрын мРНХ-г эрүүл эсийн мРНХ-ээс салгах үйлдэл үзүүлэх, хавдрыг эсэд шууд нөлөөлөх ба химийн эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл хими эмчилгээний гаж нөлөөг багасгадаг. Шар гааны үндэс нь гэдэс, давсаг, уушги, тархи, яс, хөх, улаан хоолойны хавдар зэргээс урьдчилан сэргийлэх чадвартай бөгөөд хавдрын удамшлын мэдээлэл хуулбарлагчид болох /NF-kB, STAT3, β-catenin, AP-1/, өсөлтийн уургууд /EGF, PDGF, VEGF/, хавдрын ферментүүд / циклооксигенеза-2, INOS, MMPs/, үрэвслийн цитокинууд /TNF, MCP,IL-1, IL-6/ гэх мэт хавдрын эсүүдээс ялгардаг био идэвхит бодисуудын үйлдлийг дарангуйлж, устгах үйлчилгээтэй.

Залгах