Загсгал цай пакеттай 100гр

4'000 

Говийн хатуувтар хөрс, хяр толгодод арзгар, бутлаг ургамал ургана. Үүнийг загсгал гэх бөгөөд эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэхийн зэрэгцээ сүүтэй цайндаа идээ болгон ашиглаж ирсэн түүхтэй.
Хэрэглээ: Цайны өнгө сайхан шаргал болж уухад амт ер бишийн, дурлам болдог. Бие махбодыг тэгшилж унд хоолны шингэцийг сайжруулдаг онцлогтой. Малчин монголчууд хавар ядарч доройтсон төлөг шүдлэнгээ загсгалын ханд шүүсээр тэжээж тэнхрүүлж ирсэн уламжлалтай.
Загсгал нь хүний элэг ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлж хүч чадал, тамир тэнхээг нэмэгдүүлдэг онцгой үйлчилгээтэй бут юм. Хүний элэг, цөсний архагшсан өвчинг ганцхан загсгалын ханд шүүсээр эмчилж болно. Ядаргаа сульдаа ихтэй хүн загсгалыг шүүсний халуун ханданд усанд орохтой адил орж байх нь ядаргаа тайлагдахаас гадна бие махбодын сэргэлт чалханд онцгой нөлөө үзүүлж өгнө. Загсгалынхаа хандан цайг тогтмол хэрэглээд байвал ходоод гэдэс өвчлөх, үүрлэх аюулыг хязгаарлаж болох юм.

 

Залгах