Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий нөхцөл 

  1. www.aranzal.com сайт нь нийлүүлэгчдийн  бараа бүтээгдэхүүний худалдаа, захиалга – хүргэлтийн албан ёсны интернэт сайт юм. Тус сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх аливаа харилцааг энэхүү нөхцөлөөр зохицуулна.
  2. www.aranzal.com нь албан ёсны веб сайт /цаашид Байгууллага гэх/ мөн www.aranzal.com сайтнаас бараа бүтээгдэхүүн захиалсан этгээд /цаашид Хэрэглэгч гэх/ хамтран хэрэгжилтэнд хяналт тавина.
  3. www.aranzal.com нь нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд таниулж, зуучилж, борлуулж, хүргэх үйлчилгээг үзүүлнэ.
  4. Энэхүү журмыг үйлчлүүлэгч бүрэн уншиж хүлээн зөвшөөрсөн нөхцөлд, захиалгат худалдан авалтын үйлчилгээнд хамрагдах эрхтэй болно.
  5. www.aranzal.com нь 18 нас хүрээгүй буюу хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй насанд хүрээгүй хэрэглэгчид үйлчлэхгүй болно.
  6. Сайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд хүргэлт хийгдэнэ 
  7. Сайтын оператор бүх өдөр 10:00 – 19:00 цаг хүртэл ажиллана.

Үйлчилгээ  

  1. Хэрэглэгчидэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.
  2. Хэрэглэгчийн өгсөн мэдээллийн нууцыг хадгалж, өөр гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар мэдээллэхгүй байх

Хэрэглэгч

  1. Энэхүү цахим сайтны тэмдэгтүүд лого бусад загварыг хуулах олшруулах дуурайх бусад зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хэрэглэгч бараа захиалан хүргүүлэхдээ хүргэлт хийгдэх газрын хаяг, утасны дугаарыг үнэн зөв бөглөнө.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  5. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ сайтын хүргэлтийн үйлчилгээний дагуу хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  6. Хэрэглэгч байгууллагад  үйлчилгээгээ үзүүлэхэд шаардагдах бүрэн мэдээллийг цаг тухайд нь өгөх үүрэг хүлээнэ. Мэдээлэл хангалтгүй, үнэн зөв нь эргэлзээтэй нөхцөлд байгууллага үйлчилгээгээ зогсоох эрхтэй.
  7. Хэрэглэгч өөрийн хийсэн барааны сонголтондоо, хэмжээний сонголтдоо бүрэн хариуцлага хүлээнэ.

Хүргэлт 

  1. Хүнс, ахуйн хэрэглээний барааны хүргэлт 15-40 минутын дотор байна..
  2. Тавилга, электрон барааны хүргэлт төлбөр төлөгдсөнөөс хойш 1-2 өдөрийн дотор байна..
  3. Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгнө.
  4. Хүргэлт өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд байна.
  5. Хэрэглэгч хүргэлтийн ажилтанд төлбөр хийсэн баримт болон бусад бичиг баримтаа үзүүлэн барааг хүлээж авна.
  6. Хүргэлтийн ажилтан барааг хэрэглэгчид шалгуулан хүлээлгэж өгөх ба бараа бүтээгдэхүүн гэмтсэн, эвдэрсэн тохиолдолд хэрэглэгч барааг солиулах буюу буцаах эрхтэй.

Төлбөр тооцоо

  1. Хэрэглэгч төлбөрөө онлайнаар хийх боломжтой ба төлбөр хийгдсэн тохиолдолд хэрэглэгчийн захиалга шууд баталгаажих болно.
  2. Хэрэглэгч төлбөрөө түгээлтийн менежерт бэлнээр төлөх бол оператор хэрэглэгчтэй холбогдож захиалгыг утсаар баталгаажуулсны үндсэн дээр хүргэлт хийгдэнэ.

Буцаах болон солих нөхцөл

  1. Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авах үед эвдэрч хэмхэрсэн, хагарсан, асгарсан, урагдсан эсэхийг шалгах үүрэгтэй.
  2. Хэрэглэгч барааг хүлээн авснаас 24 цагийн дотор буцаах болон солих боломжтой
  3. Хэрэглэгч барааг буцаах тохиолдолд  сав, баглаа боодол, шошго бүрэн бүтэн, бохирдоогүй, эвдрэл гэмтэлгүй тохиолдолд худалдан авагч тал бараагаа буцаах боломжтой.
  4. Хэрэглэгч барааг огт авахгүй буцаах үед худалдан авалтын нийт үнийн дүнгийн 10%-г хэрэглэгчээс авна.
  5. Хэрэглэгч худалдан авсан бараагаа өөр төрлийн бүтээгдэхүүнээр сольж авах боломжтой ба хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө.
  6. Хэрэглэгчийн захиалсан бараа дууссан тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэж төлбөрийг 100% буцаан олгоно.

Маргааныг шийдвэрлэх

Хэрэглэгч, байгууллага хоёрын хооронд ямар нэгэн маргаантай асуудал гарвал сайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.

Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг 99701925 утсаар  холбогдон хийж болно.